Үндсэн хөрөнгийн хөдөлгөөн

Хөрөнгө борлуулах, зарлагадах, дотоод шилжүүлэг хийх, устгах зэрэг үйлдлүүдийг хөрөнгийн хөдөлгөөнөөр хийнэ.

../_images/ast.3.1.png

Үндсэн хөрөнгө > хөдөлгөөн > хөрөнгийн хөдөлгөөн > хөдөлгөөн хийх хөрөнгийн дэлгэрэнгүй рүү ороод > дотоод шилжүүлэг (борлуулалт, зарлага, устгах)

../_images/ast.3.2.png

Дотоод шилжүүлэг - хөрөнгийн байршил, эд хариуцагчийг солих үед энэ үйлдлийг хийнэ.

Борлуулалт - хөрөнгийг ашиглаж байгаад борлуулахад дансны үлдэгдэл үнэ автоматаар гарч ирнэ. Дансны үнээс өөр үнээр борлуулах бол гараас оруулж өгч болно.

Зарлага - актлах, хөрөнгийг ашиглалтнаас хасах үйлдлийг хийнэ. Зарлагадсан бүх үндсэн хөрөнгүүдийн жагсаалтыг бусад жагсаалтууд цэсний зарлагадсан хөрөнгүүд жагсаалтаас харж болно.

Устгах - хөрөнгийн бүртгэлийг буруу хийсэн үед устгана. Устгах хөрөнгө дээр ямар нэг гүйлгээ, хөдөлгөөн хийгээгүй үед шууд устгагдана. Хэрэв ямар нэг гүйлгээ, хөдөлгөөн хийсэн тохиолдолд устгагдахгүй ба хийсэн үйлдлүүдээ бүгдийг буцаасны дараа устгах боломжтой болно.

Засах - хуримтлагдсан элэгдлийн эхний үлдэгдэлтэй хөрөнгө дээр ямар нэг үйлдэл, элэгдэл тооцоогүй үед засвар хийж болно.